Хэрхэн ашиглах вэ?
Ол → Захиал → Авар
Хайран — Хайран Юм. Бизнесийн илүүдэл хоолыг Азтай уут болгон хэрэглэгчдэд холбоно. Гуравхан алхам: Ол → Захиал → Авар.
Азтай уут гэж юу вэ?
- 1.Ангилал тодорхой — Бакери: талх, нарийн боов; Ресторан: болсон хоол; Хүнсний дэлгүүр: хугацаа дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүн; Кафе: сэндвич, торт, гурилан бүтээгдэхүүн гэх мэт — тухайн газар худалдаалагддаг бүтээгдэхүүнүүд.
- 2.Азтай уутан доторх бол сюрприз — дахин нэг өдөр өнгөрвөл борлуулагдах боломж нь улам бүр багасах, хугацаа нь дуусах дөхсөн өдөр бүр байх адилгүй бүтээгдэхүүнүүд.
- 3.Уутан доторхыг сонгохгүй ч, савлагдсан бүтээгдэхүүнүүдийг зах зээлийн ердийн үнээс 3 дахин хямдаар худалдан авах боломж.
Алхам НЭГ
1Ол
Газрын зургаас өөрт ойрхон уутыг олж тогтооно (GPS ассан байх ёстой). Дүүрэг болон ангиллаар хайж олох боломжтой.
Алхам ХОЁР
2Захиал
Та захиалах товч дарснаар уутыг худалдан авах төлбөрийн цэс рүү орж, худалдан авалтыг баталгаажуулна.
Алхам ГУРАВ
3Авар
Дэлхийг аврах үйлсэд оруулсан таны хувь нэмэр.
Хүнсний аюулгүй байдал
Азтай уутны агуулга өөрчлөгдөж болно. Харшил эсвэл хоолны хязгаарлалт байвал захиалахаасаа өмнө бизнестэй холбогдоорой. Хайран нь зуучлагч — хоолны чанарыг бизнес өөрөө хариуцна.
Бизнесүүдэд
Азтай уут оруулах үнэгүй. Ирээдүйд гүйлгээний шимтгэл (төсөл) — одоо идэвхгүй. Төлбөрийн нөхцөл
Утасны апп (PWA v1)
Сайтыг утасны нүүр дэлгэцэд нэмж апп шиг ашиглана. Native апп болон домэйн (hairan.mn) — дараагийн шат.