hairanhairan

Төлбөрийн нөхцөл

Сүүлийн шинэчлэл: 2026-11-05 · hairan.mn · «Хайран Юм ХХК»

Бүх үйлчилгээ нээлтээс хойшхи эхний 3 сарын хугацаанд үе шаттайгаар нэмэгдэнэ.

1. Хэрэглэгч

  • Азын уутыг QPay-ээр бүрэн төлж захиална.
  • Төлбөр хийхийн өмнө харагдах үнэ бол таны төлөх эцсийн нийт дүн. Дэлгүүрт очиход нэмэлт мөнгө нэхэхгүй.
  • Төлбөр амжилттай болсны дараа QR код харагдана.
  • Дэлгүүрт очиж QR кодоо уншуулна — QR кодгүйгээр уут өгөхгүй.
  • Хүргэлт тун удахгүй.

2. Гомдол

  • Төлбөр төлөгдсөн уутыг уут олгох цагт бэлэн байлгах нь дэлгүүрийн бүрэн үүрэг. Дэлгүүр уутаа өгч чадаагүй бол хэрэглэгчтэй шууд тохиролцож шийдвэрлэнэ: төлбөрийг буцаах эсвэл шинэ уут өгөх.
  • Төлсөн уутаа авч чадаагүй бол Тусламжийн утас +976 9406 1666 руу залгана уу. Хайран дэлгүүртэй баталгаажуулсны дараа таны төлбөрийг буцаана.
  • Уутанд асуудал гарвал (хоол муудсан, агуулга үнэдээ тохирохгүй) эхлээд дэлгүүртэй шууд холбогдоно уу. Шийдэгдэхгүй бол Тусламжийн утас +976 9406 1666 руу залгана уу.
  • Тусламж: +976 9406 1666
  • Энэ нь хуулиар олгосон таны эрхийг хязгаарлахгүй.

3. Бизнес хамтрагч

  • Банкны дансаа «Профайл · банк» хэсэгт оруулна.
  • Пүрэв гарагийн 23:59:59-ийг (Улаанбаатарын цагаар) хүртэлх баталгаажсан захиалгыг нэгтгэж, Баасан гарагт Бизнес хамтрагчийн данс руу шилжүүлнэ.
  • Пүрэв гарагийн 23:59:59-өөс хойших борлуулалт дараагийн Баасан гарагийн шилжүүлэгт орно.
  • Төлбөр төлөгдсөн уутыг уут олгох цагт бэлэн байлгах нь дэлгүүрийн бүрэн үүрэг. Дэлгүүр уутаа өгч чадаагүй бол хэрэглэгчтэй шууд тохиролцож шийдвэрлэнэ: төлбөрийг буцаах эсвэл шинэ уут өгөх. Хэрэглэгчид ийнхүү буцаасан төлбөрийг тухайн дэлгүүрийн дараагийн Баасан гарагийн шилжүүлгээс суутгана.
  • Төлбөр, тооцооны дэлгэрэнгүй нөхцөл Бизнес хамтрагчийн гэрээнд тусгасан.

4. Азын уут

  • Уутны ангилал тодорхой боловч доторх бүтээгдэхүүнийг урьдчилан сонгох боломжгүй — энэ нь Азын уутны онцлог.
  • Азын уут нь доторх бүтээгдэхүүний анхны үнээс хямд үнээр зарагдана.
  • Хоолны чанар, хадгалалтыг дэлгүүр хариуцна.