Бүртгэл устгах
«Хайран» апп ба hairan.mn · Хайран Юм ХХК (регистрийн дугаар 7026217)
Апп дотроос устгах
- Хайран апп эсвэл hairan.mn-д нэвтэрнэ.
- Доод цэсний «Профайл» руу орно.
- «Бүртгэл устгах» дээр дарна.
- Юу устаж, юу хадгалагдахыг уншаад ПИН код эсвэл SMS кодоор баталгаажуулна.
Устгагдах зүйлс
- Нэр, утасны дугаар, и-мэйл, профайл зураг
- Нууц үг, ПИН код, нэвтэрсэн төхөөрөмжүүд — бүх төхөөрөмжөөс гарна
- Хадгалсан буцаан олголтын данс, дэлгүүрийн шилжүүлгийн данс
- Мэдэгдэл, «Шинэ Азын уут» SMS бүртгэл, дагасан дэлгүүрүүд
- Чатын мессеж, үнэлгээний сэтгэгдэл, гомдлын зураг
- Уутны хүсэлтийн байршил, урилгын код
- Ашиглаагүй оноо (оноо бэлэн мөнгө болохгүй тул хүчингүй болно)
Хадгалагдах зүйлс
- Захиалга, төлбөр, буцаан олголт, дэлгүүрийн шилжүүлгийн бүртгэлийг нягтлан бодох бүртгэл, татварын хуульд заасан хугацаанд хувь хүнийг шууд танихгүй хэлбэрт оруулан хадгална; хугацаа дууссаны дараа устгана.
Хугацаа
- Хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулсан даруйд устна.
- Бизнес хамтрагч: хараахан шилжүүлээгүй орлого, зарагдаж буй Азын уут эсвэл хүлээгдэж буй захиалга байвал Баасан гарагийн шилжүүлэг, захиалгууд дууссаны дараа устгана.
- Устгасан бүртгэлийг сэргээх боломжгүй. Хүсвэл дахин бүртгүүлж болно.
Апп устгасан бол — SMS кодоор устгах
Бүртгэлтэй утасны дугаараа оруулж, SMS-ээр ирсэн кодоор баталгаажуулна.
Тусламж хэрэгтэй бол +976 9406 1666 · Тусламж · Нууцлалын бодлого