Сүүлийн шинэчлэл: 2026-11-05
hairan.mn-ийг ажиллуулагч: Хайран Юм ХХК (регистрийн дугаар 7026217)
Бүх үйлчилгээ нээлтээс хойшхи эхний 3 сарын хугацаанд үе шаттайгаар нэмэгдэнэ.
hairan.mn дээр дэлгүүрүүд борлуулагдаж амжаагүй сайн хоолоо Азын уут болгон хямд зардаг. Та уутаа QPay-ээр урьдчилан төлж, уут олгох цагт нь дэлгүүрт очиж QR кодоороо авна.
Уутны доторх зүйл өдөр бүр өөр. Дэлгүүр ангилал, ойролцоо агуулга, харшлын мэдээллийг бичдэг.
Хайран нь дэлгүүр ба хэрэглэгчийг холбох платформ. Уутны агуулга, чанар, аюулгүй байдлыг дэлгүүр хариуцна.
«Төлөх» дарахад таны сонгосон уут танд 3 минут хадгалагдана. Энэ хугацаанд төлөөгүй бол төлбөрийн нэхэмжлэх хаагдаж, уут бусдад нээлттэй болно; та захиалгаа дахин хийж болно. Үлдсэн бүх уут төлбөрийн шатанд байвал түр хүлээгээд дахин оролдоно уу.
Төлбөрийг QPay-ээр (Монголын банкны аппууд) хийнэ. Уутны үнэ, хямдралыг дэлгүүр тогтооно; төлөх дүн төлөхөөс өмнө бүрэн харагдана.
Төлбөр хийсэн захиалгыг хэрэглэгч цуцлах боломжгүй.
Төлбөр төлөгдсөн уутыг уут олгох цагт бэлэн байлгах нь дэлгүүрийн бүрэн үүрэг. Дэлгүүр уутаа өгч чадаагүй бол хэрэглэгчтэй шууд тохиролцож шийдвэрлэнэ: төлбөрийг буцаах эсвэл шинэ уут өгөх.
Төлсөн уутаа авч чадаагүй бол Тусламжийн утас +976 9406 1666 руу залгана уу. Хайран дэлгүүртэй баталгаажуулсны дараа таны төлбөрийг буцаана.
Уут олгох цаг дууссаны дараа уутаа авах боломжгүй; энэ тохиолдолд буцаалт хийхгүй.
Уутаа дэлгүүрийн заасан уут олгох цагт очиж, QR кодоо (эсвэл 6 оронтой кодоо) уншуулаад авна. Код нь зөвхөн таны захиалгад хамаарна.
Уут бүрт харшил, анхааруулга бичигдсэн. Эргэлзвэл захиалахаасаа өмнө дэлгүүртэй холбогдоно уу. Уут, сав авчрахыг зөвлөж байна.
Уутанд асуудал гарвал (хоол муудсан, агуулга үнэдээ тохирохгүй) эхлээд дэлгүүртэй шууд холбогдоно уу. Шийдэгдэхгүй бол Тусламжийн утас +976 9406 1666 руу залгана уу.
Энэ нь хуулиар олгосон таны эрхийг хязгаарлахгүй.
Үйлчилгээ 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан.
Бүртгэл таны утасны дугаартай холбоотой; нэвтрэхдээ SMS код эсвэл ПИН код ашиглана. ПИН кодоо бусдад бүү өгөөрэй. ПИН кодыг 5 удаа буруу оруулбал бүртгэл түгжигдэж, SMS кодоор сэргээнэ.
Бүртгэлээ аппын «Бүртгэл устгах» хэсгээс эсвэл hairan.mn/account-delete хуудаснаас өөрөө устгаж болно.
Нөхцөл зөрчсөн (жишээ нь хуурамч гомдол, бусдын кодоор уут авах оролдлого) бүртгэлийг Хайран түр хаах эрхтэй.
Захиалга, гомдлын мэдэгдэл апп дотор ирнэ. SMS-ийг зөвхөн бүртгүүлэх болон ПИН код сэргээх кодод ашиглана. Аппын мэдэгдлийг тохиргооноос хэзээ ч унтрааж болно.
Хайран нь захиалга, төлбөр, QR кодыг хариуцаж, Тусламжийн утсаар дэмжлэг үзүүлнэ; хоолны чанар, агуулга, аюулгүй байдал болон төлбөр төлөгдсөн уутыг бэлэн байлгахыг дэлгүүр хариуцна.
Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ. Маргааныг эхлээд харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
Тусламж: +976 9406 1666 · info@hairan.mn
Нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлнэ.