Сүүлийн шинэчлэл: 2026-11-05
hairan.mn-ийг ажиллуулагч: Хайран Юм ХХК (регистрийн дугаар 7026217)
Бүх үйлчилгээ нээлтээс хойшхи эхний 3 сарын хугацаанд үе шаттайгаар нэмэгдэнэ.
Хэрэглэгч: утасны дугаар (заавал), нэр (заавал биш), профайл зураг (оруулсан бол), захиалгын түүх, оноо, гомдлын зураг, дэлгүүртэй бичсэн апп доторх мессеж.
Бизнес хамтрагч: дэлгүүрийн нэр, хаяг, байршил, утас, шилжүүлэг авах банкны данс, дэлгүүрийн болон уутны зураг.
Байршил: зөвхөн таны зөвшөөрлөөр, ойролцоох Азын уутыг газрын зураг дээр болон «Уутны хүсэлт гаргах» үед харуулахад. Ойролцоо байршлыг (100 м орчим) л ашиглана; хадгалахгүй, бусдад дамжуулахгүй.
Апп: мэдэгдэл асаасан бол төхөөрөмжийн мэдэгдлийн токен; аппын ашиглалт (захиалга, хадгалсан дэлгүүр). Зар сурталчилгааны дугаар (advertising ID) ашигладаггүй.
Захиалга авах, төлбөр шалгах, уут авах QR код олгох, гомдол шийдвэрлэх, дэлгүүрт долоо хоногийн шилжүүлэг хийх.
Нэвтрэлтийг хамгаалах (SMS код, ПИН код), залилангаас сэргийлэх.
Мэдэгдэл илгээх: захиалгын төлөв, дагасан дэлгүүрийн шинэ Азын уут. Мэдэгдлийг аппын тохиргооноос хэзээ ч унтрааж болно.
Бид таны мэдээллийг зардаггүй, зар сурталчилгааны зорилгоор ашигладаггүй.
Дэлгүүр: таны захиалгын дугаар, QR код, нэр (оруулсан бол). Утасны дугаарыг зөвхөн та дэлгүүртэй холбогдохоор сонгосон үед. Банкны мэдээллийг дэлгүүрт харуулахгүй.
Үйлчилгээ үзүүлэгчид: төлбөрийг QPay-ээр хийдэг (таны картын мэдээлэл бидэнд ирдэггүй); SMS кодыг утасны операторын үйлчилгээгээр илгээнэ; мэдэгдлийг Google Firebase болон Expo-ийн үйлчилгээгээр хүргэнэ; өгөгдөл, зургийг найдвартай үүлэн үйлчилгээнд (Vercel, Neon) шифрлэсэн холболтоор хадгална.
Хууль шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад.
Захиалга, төлбөрийн бүртгэлийг нягтлан бодох, татварын хуульд заасан хугацаанд хадгална.
Бүртгэлээ устгавал нэр, утас, зураг, нууц үг, ПИН код, дагасан дэлгүүр, мэдэгдэл, оноо, мессеж устна; төлбөр хийсэн захиалгын бүртгэл нэргүйгээр үлдэнэ.
Бүртгэлээ өөрөө устгах: аппын «Бүртгэл устгах» хэсгээс эсвэл hairan.mn/account-delete хуудаснаас, ПИН эсвэл SMS кодоор баталгаажуулна. Юу устаж, юу хадгалагдахыг тэнд бичсэн.
Мэдээллээ засах: аппын «Профайл» хэсгээс. Асуулт байвал +976 9406 1666 утсаар эсвэл info@hairan.mn хаягаар холбогдоно уу.
Бүх холболт шифрлэгдсэн (HTTPS). Нууц үг, ПИН кодыг зөвхөн хэш хэлбэрээр хадгална. Нэвтрэх оролдлого олон удаа буруу бол түр түгжинэ.
Үйлчилгээ 18 ба түүнээс дээш насны хэрэглэгчдэд зориулагдсан. Хүүхдийн мэдээллийг зориуд цуглуулдаггүй.
Бодлого өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилсэн огноотой нийтэлнэ.